С.ЖАМЪЯН, Б,РЕНЧИН, Ц.ДАМДИНСҮРЭН

2012-08-11 19:19:50

С.ЖАМЪЯН, Б,РЕНЧИН, Ц.ДАМДИНСҮРЭН

Монголын суу билигт хөвгүүд болох гүн Сангажавын Жамъян, гүүш Бямбын Ренчин, гүүш Цэндийн Дамдинсүрэн зэрэг эрдэмтдийн танилцуулгыг хүргэж байна. Тал бичээчээс эхэлсэн тэдний эрдэм Монгол түмэн төдийгүй хүн төрөлхтөн харах оюун ухаан толь болсон олон сайхан бүтээл туурвиж хойч үеийн бидэнд үлдээсэн гайхамшигт мэргэд билээ...

 

ГҮН САНГАЖАВЫН ЖАМЪЯН

 Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, одоогийн Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнгийн дарга, жанжин Д.Сүхбаатарын багш, Лувсанданзаны “Алтан товч” хэмээх ховор нандин сурвалж, Монгол Данжуурын 226 ботийг олж залан Улсын номын санг үндэслэн байгуулсан гавьяат, ардын багш С.Жамъян бээр 1864 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Баянбулаг гэдэг газарт төржээ. Жамъян бээр бичгийн эрдэмд тэгш сайн, төлөв түвшин зантай хүн болох тул тамгын газар Тал бичээчээс...


ГҮҮШ БЯМБЫН РЕНЧИН

 Нэрт эрдэмтэн, Гүүш Төрийн шагналт  Б.Ренчин  1905 онд Сэлэнгэ аймгийн Хиагтын Бул Сарай гэдэг газар буриад монгол сэхээтэн Еншөбү Раднаажавын гэр бүлд төржээ. 7 настайдаа монгол бичиг уншдаг болж, 9 наснаасаа орос хэл үзэж эхэлжээ.

Ренчин 1920 онд Дээд шивээний Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг дүүргэсний дараа Алтанбулаг хот дахь Хязгаарын сайдын яаманд Тал бичээчээр ажиллаж байгаад....

 ГҮҮШ ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН

 Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол улсын ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, эрдэмтэн Гүүш, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ.

      Дамдинсүрэн нь эцэг Цэндээр бичиг үсэг заалгаж бичиг уншиж бичиж чадах болсон байна. 1923 онд хошууны тамгын газарт Тал бичээч...

 

 

Ангилал : Уран зохиол | Нийтэлсэн : admin | Уншсан (18180) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

ТЭЭМСИЙН БОЛОВСРОЛООР ХӨГЖСӨН МОНГОЛ

2015-08-24 09:46:15

ТЭЭМСИЙН БОЛОВСРОЛООР ХӨГЖСӨН МОНГОЛ

Монгол улс 20-р зууны эхэн хагасаас 21-р зуун хүртэл хөгжихдөө дан ганц “ТЭЭМС”-ийн хүчээр хөгжсөн гэж хэлж болох талтай. Тухайн үеийн Тээмс буюу техник мэргэжлийн сургууль ТМС нь бүх л салбарын ажилчин ангийг бэлтгэж байсанд гол учир нь бий. 

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : admin | Уншсан (171) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МУГЖ Д.Жаргалсайханы дууны яруу найраг

2015-01-11 17:17:02

 “ЧИНГИС ХААН” хамтлагийн ахлагч МУГЖ Дашзэвэгийн Жаргалсайханы дууны яруу найргийн тухай...

Сайн дуусэтгэлийн эрчим хүчний увдистай. Төрсөн цаг үедээ ч, ирээдүйд ч гэрлээ түгээдэг үнэний нууцлалтай. Тиймээсдууны уран бүтээлийгширгэшгүй ундаргатай булаг хэмээн хүндэтгэх шалтгаан буй. Тал нутгийн эрх чөлөөт нүүдэлчид морин дэл дээр сэтгэлийн зоргоор дуулж ирсэн түмэн. Чухамхүү дууг мэргэжлийн, тайзны урлаг болгож ирсэн нь энүүхэндч Морин хуур,Цуур, Исгэрээ, Хөөмэй гээд хөгжмийн суурь ухагдахууны тухай ярихад эртний түүхтэй.. Эсртад, рок поп хөгжим, дууг монгол түмэн хэрэглээд, ойлгоод тавин жил л болж байна.

Атраас ирсэн комбайнч залуу

Амжилт сайн уу…

Аварга малчин саалийн эзэн

Бүсгүй сайн уу… эсвэл

…Уулын нугын чамтайгаа

Учир зүйгээр үнсэлцээд… гэх зэргээр дуулж байсан тэр үе бол эстрад буюу өөр хөгжмийг монголчуудад авч ирсэн он цаг. \нийтэд дэлгэрснээр\ “Соёл эрдэнэ”, “Баян монгол”-оор эхэлсэн энэхүү шинэхэн түүхийг төгөлдөржүүлэн хөгжүүлсэн нь “Чингис хаан” хамтлаг байлаа.

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : admin | Уншсан (479) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

БАЛБЫН МОНГОЛЧУУД \Дэлхийн Монгол цуврал\

2014-09-10 19:58:26

БАЛБЫН МОНГОЛЧУУД

Балбад нийтдээ 61 ястан үндэстэн байдгийн 56 нь монголчууд гэж тэдний талаар судалгааг хийдэг эрдэмтэд гаргажээ. 1990 оны Балбын Засгийн газрын хүн амын тооллогоор 35,6 хувийг монгол гаралтай гэжээ. Тэр тоог Балбын Монгол гаралтай хүмүүс зөвшөөрдөггүй бөгөөд тэдний тооцоолсноор бол монгол хүмүүсийн тоо Балбын хүн амын 42 хувиас илүү байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Балбын хүн амын 10-12 сая нь Монгол гаралтай гэж тэд ярьж байна. Тэд өөрсдийгөө Монголчууд гэж ярьдаг, бичдэг, “Мисс Монгол” тэмцээнээ зохион байгуулж Монгол гэдгээ баталдаг.

Мөн Балбын үндэсний Их сургуулийн профессор Прем Кхатри Балбын Монгол гаралтай хүмүүсийн тухай нарийн судалгаа хийжээ. Түвдийн Лхасад Ерөнхий консулаар ажиллаж байсан Тамла Юкяб болон Шям Адикари нар хамтран Балбын үндэстэнгүүд гэдэг ном бичжээ. Доктор Кхатри-гийн судалгаагаар Балбад нийтдээ 103 омог бүлгийн хүмүүс амьдрах бөгөөд тэд 70 төрлийн хэл, хэдэн зуун өвөрмөц аялгуугаар хоорондоо ярилцдаг байна.

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : admin | Уншсан (1185) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

ХӨДӨӨНИЙ ХҮҮХДҮҮД ИЙМ Л ХАТУУГ ТУУЛАН ӨСДӨГ

2014-08-20 11:48:25

Хөдөөний таван нстай охин бүхнийг хийж байна...

Мөнхбатын Дүүрэнтогтох:

Мөнхбатын Дүүрэнтөгс гэдэг энэ охин 5 настай. Дүү нь 3 настай. Аав ээж нь наадамд явсан хойгуур гэрийнхээ бүх ажлыг хийнэ. Өглөө босоод ор дэрээ хурааж, гэрээ цэвэрлэж, дүүгээ хувцаслаж, цайгаа чанаж, тугалаа тавьж тууна. Өдөр усанд явж, аргал түүж, бороо ороход аргал хучиж, ааруулаа гэрт оруулна. Оройхон ямаагаа холбож, саана. 74 настай хөгшин аав нь түүний зааварлагч нь. Хөгшин аав өглөө эрт хониндоо явчихна. Аав ээж нь байхгүй учир охин энэ олон ажлыг хийгээд байгаа юм бишээ. Хийгээд сурчихсан байна гэдэг нь угаасаа л хийдэг ажил нь гэсэн үг...

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : admin | Уншсан (817) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Хурандаа С.Энхтөр ийн бичжээ

2014-08-10 11:13:01

Шинээр гарах гэж буй шийдвэрийн тухайд: Хурандаа С.Энхтөр ийн бичжээ

Сүүлийн үед авто замын хураамж, төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр автомашинтай зорчвол сард 40-50 мянган төгрөгийн хураамж авахаар яригдаж байгаа. Тэгвэл автозамын түгжрэлийг бууруулахаар удаа дараа гаргаж байгаа нийслэлийнхний шийдвэрт мэргэжлийн хүн ямар дүгнэлт өгч байгааг сонирхоорой. ЗЦГ-ын хурандаа С.Энхтөрөөрийн фэйсбүүк хуудсандаа ийн бичсэн байна.

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : admin | Уншсан (355) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ДЭГЭРЭЭ ТАМГА БУЮУ ДӨРВӨДИЙН СҮЛД Degeree tamga

2014-06-24 20:58:04

ДЭГЭРЭЭ БУЮУ ДӨРВӨДИЙН СҮЛД

Буруудаа хөдлөн Дэгэрээтэй адуу.  Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Яргайтын хойт хөтөл: 

 

                Гурван мянган жилийн өмнө байсан гэх Дэгэрээ тамгыг Дөрвөдүүд үе уламжлан хадгалж ирсэн. Үүнийг хадгалагч “сан хөмрөг” нь адуу юм. Монголчууд адуугаа дээдэлдэг. Хийморь золбоогоо адуутайгаа холбодог. Адууны хөлөөс боссон тоосонд ороход хийморь сэргэдэг гэж үзэхийг бодоход адуу гэдэг бол Монгол хүний сүлд хийморь яах аргаггүй мөн. Нүүдэлчид байнга нүүж явдаг учир хэрэгтэй хэрэггүй зүйлээ хаяхаас өөр аргагүй байдалд орох нь бий. Тиймээс амин чухал зүйлээ, ямар ч яаруу сандруу, хэцүү бэрх цагт, дайн дажин болсон ч хаяж үрэгдэхгүй хадгалагдахухааныг бодож олжээ. Түүний гэрч нь ардын аман зохиол. Тэр бол цээжинд хадгалагддаг. Хэзээ ч хаяхгүй, гээхгүй амь настай нь хамт явна гэсэн үг. Тийм болохоор адуундаа сүлдээ хадгалсан хэрэг. Монгол хүн адуугүй бол үхсэнтэй адилбилээ.Тэр сүлд нь Дөрвөдүүдийн хувьд Дэгэрээ тамга юм. Газар нутаг, уул ус бүхэн өөр өөрийн түүх домогтой.Тиймээс уул усаа тахих ёсоннутагбүрт бий. Үндэстэн ястны шүтэх уул ус өөр өөр. Үүний нэгэнадил дээдлэх сүлд нь ч өөр өөр байгаа хэрэг. Тиймээс дөрвөдүүдийн сүлд нь уламжилж ирсэн адууны тамга буюу Дэгэрээ юм.

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : admin | Уншсан (1207) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

СҮЙРЭЛ ДУНДАХ СҮҮЛЧИЙН ЯРУУ НАЙРАГЧ

2014-04-20 17:33:14
СҮЙРЭЛ ДУНДАХ СҮҮЛЧИЙН ЯРУУ НАЙРАГЧ
 
Яруу найрагч, шүлэгч хоёрын хооронд тэнгэр газар шиг зай бий... 
 
 
Яруу найраг бол гараа ч байхгүй, бариа ч байхгүй уралдаан. Тийм болохоор барьж үзэх хүсэл хүн төрөлхтний мөрөөдөл, одоо ч, хойшид ч байх хүсэл мөн юм шиг байна. Тиймийн учир шинжлэх ухаан ямар ч нээлт хийгээд тэргүүн яруу найрагчийг тодруулахгүй. Яагаад гэвэл төгсширсөн яруу найраг бол шинжлэх ухаан юм. Мулцангийн Уянсүхийн шүлгүүд шинжлэх ухаан шиг ухаарал нэхэж байна. 
Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : admin | Уншсан (1435) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

ЭЛДЭВ ХОШИН ШОГ, ELDEV HOSHIN SHOG

2014-04-07 11:09:07

ЭЛДЭВ ХОШИН ШОГ,  ELDEV HOSHIN SHOG 

Утас, компьютер, телевиз улам нимгэрээд, ухаажаад л байдаг, би зузаараад л, мангартаад л...

            ***             ***            ***

Утаагүй зуух гэдэг чинь чимээгүй унгах гэсэн үг юмуу даа.

            ***             ***            ***

1980-ад оны залуучууд ахынхаа хувцас өмсчихсөн юм шиг харагддаг байсан бол энэ цагийн залуус охин дүүгийнхээ хувцас өмсчихсөн юм шиг харагдаж байна.

            ***             ***            *** 

Ухаалаг утас ганцхан саяын үнэтэй байхад, ухаангүй хивс 3 саяын үнэтэй. Ухаантай үгүй нь мэдэгдэхгүй миний цалин 500 мянга. Төрийн албанд зүтгээд тэр шүү дээ.

            ***             ***            ***

Утас, компьютер, телевиз улам нимгэрээд, ухаажаад л байдаг, би зузаараад л, мангартаад л...

            ***             ***            ***

Хамгийн чалчаа авгай бол согтуу эр... 

Ангилал : шог хошин | Нийтэлсэн : admin | Уншсан (1625) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОНГОЛ УХААРАХУЙН ГҮН СЭТГЭМЖ

2014-01-20 10:34:59

МОНГОЛ УХААРАХУЙН ГҮН СЭТГЭМЖ

Уран хайчилбарыг Норовсамбуугийн Баатарцог 

ЦАГИЙН АМЬДРАЛ

               Зүгээр суугч хүн зүүгүй цагтай адил гэдэг дээ. Цаг хугацаа урсаж байхад чи зогсоод байвал хоцорч л таарна. Нэгэнт хоцорсон бол цаг хугацааг гүйцэх хурд байхгүй. Тийм болохоор нэг цагаас хоцорсон ч дараачийн цагаас бүү хоцрогтун. Италичууд цаг бол эд хөрөнгө гэж үздэг. Хэмнэсэн цагийн нийлбэр дүнгээр хүний амьдрал дэвжин дээшилдэг гэдгийг санаж цагийг ашиглаж сурах нь хүний амьдралын чухал зүйл юм. Цагт нь хий. Цаг хугацаа харуулна. 

ХАЙРЫН БАЯР

           Монголчууд эрт дээр үеэс намрын дунд сарын арван долооны өдрийг ихэд хүндэтгэн, тухайн жилийн хамгийн сайн өдөр хэмээн бэлгэшээж иржээ. Энэ өдөр бол монголчуудын “ХАЙРЫН БАЯР”-ын өдөр юм.

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : admin | Уншсан (410) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй