ЛУВСАНГИЙН ДАГВАДОРЖИЙН ШИЛДЭГ ДУУНУУД Luvsan Dagvadorj

2013-02-26 08:46

  1. Дууны шүлгийн нэрт мастер  Лувсангийн ДАГВАДОРЖ Luvsan Dagvadorj 

  2. Лувсангийн Дагвадоржийн товч намтар

  3. Л.Дагвадорж 1936 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт “Бурхан улаан” хэмээх  уулын хадны завсраас ургасан ганц улиасны дэргэд төржээ. 1970, 80-аад оны гэх тодотголтой, зүрх сэтгэлд хоногшсон гайхамшигт дуунуудын эзэн билээ. Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, ёс зүй, зан заншил, эх дэлхий, хүн эх орноо шүтэх бишрэхүйн гүн ухаан хийгээд хүний хайр сэтгэл, хүн байхын сайхныг дуундаа шингээн үлдээсэн юм. 1960 оны зун Ардын Дуу Бүжгийн Чуулгын дарга Д.Батцэнгэл Дагвадоржтой рашаан сувилалд хамт амарч байхдаа түүний дуулж байгааг сонсоод “Сайхан дуулдаг залуу байна хэмээгээд чуулгадаа урьжээ. Ингэж чуулгатай холбогдож урлагт орж ирсэн түүхтэй. Тэрээр Зүүнхараагийн Төмөр замын соёлын ордонд сайн дурын уран сайханч байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дууг дуулж, “Тожоо жолооч” жүжигт тоглосон. Октябрийн баярын 50 жилийн ойд зориулсан уралдаанд түрүүлсэн  “Залуусаа дуулаад явъя” хэмээх дуу түүний анхны шүлэг юм. Л.Дагвадорж “Саальчин бүсгүй”, “Сайхан монгол морь”, “Бүүвэйн хорвоо” зэрэг дуунууд бичснээр дууны яруу найрагт шимтэх болжээ. Нийт  300 орчим дуу бүтээсэн байна.  “Цэлгэр цэнхэр нутаг”, “Дуундаа жаргалтай дэлхий”, “Хөглөж орхиогүй эгшиг”, “Эр хүн”, “Хүж дэлхий амгалан байг”, “Ухаарч амьдрах хорвоо” зэрэг шүлгийн ном, “Буянтын урсгал” роман, “Сохор хүүхэн” “Нүгэл нь үгүй хайр”, “Учгийн зангилаас” зэрэг өгүүллэг, туужийн номууд хэвлүүлсэн байдаг. Л.Дагвадорж Ардын дуу бүжгийн чуулгад дуучин, утга зохиолын эрхлэгч, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга, “Үлгэрийн далай чуулгын” дарга, Их зохиолч Д.Нацагдоржийн музейн эрхлэгчээр ажиллаж байсан. Түүний залуу нас , амьдралын түүх урлаг соёлтой салшгүй холбоотой.  Л.Дагвадоржийн зохиосон сайхан дуунууд өнөөдрийг хүртэл Монгол түмний зүрх  сэтгэлд хоногшин дуулагдсаар... 

  4. Жамцын Бадраа, Лувсангийн Дагвадорж нараас өөр “Дууны шүлгийн мастер” гэж хэлэгдэх хүн Монголд байхгүй.. 

    1. Шилдэг дууг цуварлаар хүргэж байна. Дараагийн бичвэрт Дашдоржийн Нацагдорж, Бэгзийн Явуухулан, Дэндэвийн Пүрэвдорж, Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч, Бавуугийн Лхагвасүрэн, Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар, Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Даржаагийн Саманд, Гомбожавын Мэнд-Ооёо, Шагдарын Дулмаа, Чимэдравдангийн Мягмарсүрэн, Жүмпэрэлийн Саруулбуян, Дашзэвэгийн Банзрагч, Үржингийн Хүрэлбаатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цогдоржийн Бавуудорж, Дамбийн Дашдондог, Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн, Довдонгийн Данзан, Лханаагийн Мөнхтөр, Ядамдоржийн Бадамсүрэн, Шагдарын Лхамноржмаа, Намбарын Пүрэв, Нямбуугийн Баянмөнх, Даваасүрэнгийн Ган-Очир болон бусад яруу найрагчдын шилдэг дууг цуварлаар танилцуулна. 

      Монголын дууны урлагийн дээд түвшинд гаргаж ирэхэд яруу найрагчийн хувь нэмэр байдаг бол түүний тэргүүн эгнээнд Жамцын Бадраа, Лувсангийн Дагвадорж нар бичигдэх учиртай. Тэндний бичсэн дууны шүлэг нь зөвхөн аялгуунд зохицсон мэт үнэн яруу дуулал юм. Энэ хоёроос өөр “Дууны шүлгийн мастер” гэж хэлэгдэх хүн одоохондоо Монголд байхгүй... Хүмүүсийн хэлж заншсанаар “жар далаад” оны дуунууд яагаад сайн байдаг бэ?. Бадраа, Дагвадож гэсэн гайхалтай найрагчид дуу бүтээхэд голчлон оролцдог байж. Тэгэхээр тэр хоёроос илүү гарахгүй юмаа гэхэд ойртож очиж байж бусад нь дуутай болдог байсан учраас тэр шүү дээ...

    2.  

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Лүндэгийн Дашням 

    “Ухаарч амьдрах хорвоо”

    Бууж мордохдоо буурал аав минь

    Инээж явдгийн учрыг хэлье дээ... 

    СТА Н.Төмөрхуяг, Л.Болбаатар,

    А.Мөнхбат нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Гаадангийн Алтанхуяг

    “Унаган хайр”

    Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран гийчхээд

    Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу

    МУГЖ Т.Баясгалан, Жүжигчин МУСТА Б.Нармандах, МУСТА Батболд, Цэнджав, П.Жимсээ нар дуулсан.

     

    Шүлэг:  Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Гаадангийн Алтанхуяг

    (“Амьдралын анхны хонх” жүжгийн дуу)

    Амьдрал үйлсийн алтан босгыг алхаад ороход

    Азтай хүнийг жаргалын дуу угтана 

    МУГЖ Т.Баясгалан, Жүжигчин МУСТА Б.Нармандах, МУСТА Батболд, Цэнджав, нар дуулсан.

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Ёндонгийн Сүхбаатар

    “Хүн хүндээ хайртай явъя”

    Энэхэн хорвоо бүхлээрээ

    Эгэл хүний өлгий билээ

    МУГЖ Б.Сийлэгмаа дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Хайдавын Сэргэлэн

    “Дэлхий минь хүмүүс минь”

    Дуу дууны сайхныг дуулаач та, дэлхий минь

    Цэцэг цэцгийн гоёмсгийг тэврээд инээгээч, хүмүүс минь

    СТА Г.Алимаа, МУГЖ Д.Энхзул, хүү Чинбаярын хамт дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Зундуйн Батсүх

    “Ээж минь”

    Хүний маань дээд нь ээж минь билээ

    Амттайхан арвин цагаан сүүгээрээ

    Алдарт дуучин П.Адарсүрэн, Г.Мөнхбаяр,  СТА А.Мөнхбат нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Товуугийн Насанбуян

    “Нисэгчийн дуу”

    Мөнгөн цагаан хөлгөөрөө  Дүүлж явна хө

    Мөнгөн цагаан хөлгөө бариад Дуулж явна, би

    МУГЖ Д.Дашням, СТА Н.Гантулга

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Лувсанжамбын Мөрдорж

    “Бүүвэйл хорвоо”

    Бүсгүй хүний хоолой нь хө

    Бүүвэйн дууны уянгатай билээ

    АЖ Д.Түмэндэмбэрэл, АЖ Б.Зангад, МУГЖ Д.Энхзул нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Санжжавын Задгай

    “Хүүгийн бодол”

    Холын газар усны уртаас

    Хайртай нутгаа санах юм аа

    МУГЖ Ц.Өлзий-Орших, С.Жавхлан нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Дашдэндэвийн Алтантуул

    “Эмч хүн жаргалын ээж”

    Амьдрал гэдэг жаргал дуудсан цайлган дэлхий

    Амьдран хэмээх учрал хайрласан сайны хорвоо

    С.Цэрэнчимэд, СТА А.Мөнхбат дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Раднаабазарын Энхбазар

    “Эр хүн”

    Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг

    Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй

    АЖ А.Долгор дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Раднаабазарын Энхбазар

    “Бүсгүй хүн”

    Баярлах гомдохын алинд ч уйлдаг

    Хайрлах дуулахын хоёуланд нь уярдаг

    АЖ А.Долгор дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим:  Эрэгзэнгийн Чойдог

    “Саальчин бүсгүй”

    Дуучин эвлэг хоолойгоороо

    Тугалын зэлнээ өөвөлсөн

    МУГЖ Д.Банзрагч, СТА Л.Банзрагч нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим:  Ёндонгийн Сүхбаатар

    “Хайр дааж амьдарна”

    Үйлийн хайчаар галаа шилээвэрдээгүй ээж минь

    Хутгаан буулгалгүйгээр айлд ороогүй аав минь

    С.Цэрэнчимэд, А.Мөнхбат нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Д.Пүрэвсүрэн  

    “Сайхан монгол морь”

    Туулай сайхан зоонд нь

    Наран туяарч солонгорсон

    МУГЖ Ж.Нансалмаа, СТА Л.Нарантуяа нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Цэндийн Батчулуун

    “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”

    Шуудан хүргэгчийг тосон гүйгээд

    Шинэхэн захидлыг минь авч байна уу

    МУГЖ Ц.Өлзий-Орших, СТА Л.Болдбаатар нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Цэндийн Батчулуун

    “Цэрэг эрийн гэргийн дуу”

    Наян найман уньтай гэрийг чинь

    Цэцгийн талдаа барьж байна

    МУГЖ Б.Энхбат, С.Эрдэнэцэцэг дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим:  Галхүүгийн Чойжилжав

    “Отрын адуучин”

    Удмаас хурдан хөлгийн давхианд

    Уургын үзүүрт салхин исгэрнэ

    МУГЖ С.Вандан, Д.Банзрагч, С.Батсүх, С.Жавхлан нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим:  Дашдэндэвийн Алтантуул

    “Хүж дэлхий амгалан байг”

    Үдшийн тэнгэр цэлмэг байг

    Үүрийн туяа өнгөлөг байг

    МУГЖ Д.Хоролсүрэн, СТА Д.Бурмаа нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Бадарчийн Бямбабаяр

    Өр өвтгөх юм бүхнийг дуул”

    Өрөвтгөх юм бүхнийг дуул

    Уйлж байгаад ч дуул, хүүминь ээ

    СТА Н.Төмөрхуяг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим Дэмчигдоржийн Галсанбат

    МИНИЙ АЗ ЖАРГАЛЫН ДУУ

    Ээжийн бүүвэйн уяхан дуу

    Эцгийн дөлгөөн дулаан харц

    Зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяа дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим Зундуйн Батсүх

    “Зөвлөлт нөхөд минь

    Хүслийн дээд нь жаргал гэмээ нь хө

    Жаргалын дээд нь ажил байна.

    Алдарт дуучин П.Адарсүрэн, А.Мөнхбат дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Зундуйн Батсүх

    ЖОЛООЧ, МИНИЙ  ЖАРГАЛ

    Саруул орчлонг тойрох хурдтай

    Сарнаас холыг туулах хүчтэй.

    МУГЖ Д.Банзрагч, МУГЖ С.Ганзориг нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Дагвын Лувсаншарав

    “Үйлсийн сайхан Улаанбаатар”

    Өдөр болгон улам баяртай

    Оюун бодлыг шинэчлэх эрдэмтэй

    АЖ Д.Самбуу, Х.Лхагвасүрэн Харанга нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Товуугийн Насанбуян

    “Миний нутаг сайхан

    Уужран уужран цэлмэнцэлийн цэнхэртээд

    Уран найраг ухаан тэлэн жигүүрлэмээр

    МУГЖ С.Цэрэндолгор, Д.Энхзул дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим Гэндэнгийн Цэндорж 

    “АЧТАЙ ХҮНЭЭ ТА ЭЭЖЭЭ”  (Өндөр ээжкиноны жолооч нарын дуу)

    Өрөвч зөөлөн сэтгэлтэй

    Өглөгч халуун гартай

    Цэргийн хоор дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Лувсанцэрэнгийн Галмандах УГЗ

    ЭРЭЛ ХҮСЛИЙН ДУУ

    Зөндөө олон ээжийн дундаа

    Зөвхөн миний ээж л алга уу даа

    Чойжилжавын Эрдэнэцацрал

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Дашдэндэвийн Алтантуул

    УХААНТАЙ ЭЭЖ МИНЬ

    Торгоны хээний тодхоныг хэлээгүй ээ

    Даалимбаны энг зэрэгцүүлэхийг заасан

    АДБЧ дуучин Г.Мөнхбаяр, СТА А.Мөнхбат нар дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: СамдангийнЦэрэнчимэд

    “Ятгын эгшиг”   /Бидэн хоёрын дуу /

    ...Чи минь наддаа ятгын арван гурван зөөлөн эгшиг

    Би чинь чамдаа ятгын эгшигэнд чинь унасан аялгуу

    МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар дуулсан.

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим Гончигийн Бирваа

    НАРНЫ   САЙХАН   ХОРВОО”  1989 оны “Морин хуур” наадмын тэргүүн дуу

    Наран ээнэ, наашаа налайтал ээнэ

    Намжаа дэлхийгээнэ, намайгчамайг ээнэ

    МУГЖ Г.Жанчив дуулсан

  5.  

  6. Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Гаадангийн Алтанхуяг

    “Шинэ жилдээ

    Шинэ жилдээ, Шинэ ондоо

    Сааль шимийн дээжээр

    Шинэ бүтээлийн дээдээр

    Ренцэнханд дуулсан

  7.  

  8. Шүлэг: Лувсангийн Дагвадорж

  9. Хөгжим: Д.Цогтсайхан

    ТЭМЭЭЧНИЙДУУ

    Загтай, тооройтой говьдоо

    Алтайн уулс шиг бараатай

    МУГЖ Н.Отгон дуулсан

     

    Шүлэг: Лувсангийн Дагвадорж

    Хөгжим: Г.Баасанжав??  

    “Цэлгэр цэнхэр нутаг”

    Холчхон удамтай түмэн агтнаас нь

    Жороо сайтайгий нь шилэн унаад

    МУГЖ Д.Банзрагч дуулсан

  10.  

  11. Шүлэг: Лувсангийн Дагвадорж

  12. Хөгжим: Самбуугийн Бүтэд

    "Эхийн санаа"

    Цоморлигоо нээгээгүй цэцэг шүү

    Цэвэрхэн үр минь өсөг ээ хө

    АЖ Д.Түмэндэмбэрэл, СТА Д.Бурмаа нар дуулсан  

     

    "Монгол Гүүшийн Чуулган"-ы тэргүүн

  13. Тал бичээч: Да.Жаргалсайхан Talbicheech@yahoo.com   утас: 96007220 санал хүсэлтээ илгээнэ үү

Ангилал : Нийтлэл | Нийтэлсэн : admin | Уншсан (14302) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Лхагваа :
    2014-06-15 09:39

    Uneheer shildegiin shildeg baijee. Ueiin ued huuchirshgui sor duunuud bugd bna sh dee. Udii hurtel ene hunii tuhai medeegui yavsandaa haramsah shig ch.

  2. урнаа :
    2013-11-26 13:34

    суут хүн баижээ.би ухаарч амьдрах хорвоо гэдэг дуунд нь маш их дуртаи .энэ дууны үг нь залуучуудад сургамжтаи сайхан дуу юм аа дуучин төмөрхуяг гуйн дуулснаар сонсох дуртаи. ёрнь тухайн үeйин зохиолч дуучидыг нандигнан хайрлаж явдаг.

  3. Ганболд :
    2013-11-25 18:03

    Монголын шилдэг дууны мастер Л.Дагвадорж гуайн дууны CD-ийг худалдан авах хүсэлтэй байна. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. хариу өгнө үү

  4. Hangai :
    2013-11-11 22:28

    Үнэхээр гайхалтай хүн байжээ... Манай зохиолчдын хороо гэж юу ч судалдаггүй, юу ч хийдэггүй газар байх юм. гэтэл ганц залуу л ийм сайхан юм гаргаад ирэхэд баярлах л юм, юу ч гэхэв дээ

    </